Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Монголын "Ган зам" сонинд ярилцлага өглөө
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
134
20.10.2020 в 14:18

2020 оны 10-р сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийг тохиолдуулан Монголын "Ган зам" сонинд (2020.10.20-ны өдрийн 43 дугаарт) Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцааны төлөв байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд УБТЗ (Монгол-Оросын хамтарсан «Улаанбаатар төмөр зам» НХН)-ын оруулж буй хувь нэмрийг үнэлж баршгүй хэмээн худалдааны төлөөлөгч маань тэмдэглээд, ирэх жилүүдэд төмөр замыг үе шаттай шинэчлэхээр төлөвлөж байгаа тухай ярив. 2030 он гэхэд жилд 54 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгохоор төлөвлөж байгаа. Одоогоор УБЖД-ын үндсэн чиглэлийн замд холбогдох шинэ төмөр замуудыг тавих асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд Оросын техник, технологи, үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байх болно.

Цаашид Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв, Хойд, Баруун, Зүүн чиглэлийн төмөр замуудыг хурдацтай хөгжүүлнэ гэж найдах бүрэн үндэслэл бий.

Ерөнхийдөө Монгол Улсын дамжин өнгөрүүлэх боломж асар их бөгөөд энэхүү давуу тал нь Монгол Улсыг орчин үеийн олон улсын тээврийн гол зангилаа төв болгох боломжийг бүрдүүлдэг. Хэдийгээр Монгол Улс газар зүйн хувьд далайд гарцгүй ч стратегийн хувьд маш ашигтай байрлалтай. Азийн цээжинд хоёр том гүрэн болох ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Дамжин өнгөрүүлэх хуурай газрын зам нь илүү тав тухтай гэдэг нь өдгөө улам ойлгомжтой болсоор байна шүү дээ. УБТЗ-ыг шинэчилж, хөгжүүлэхтэй зэрэгцэн "Сибирийн хүч-2" хий дамжуулах магистрал шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх талаар тохиролцоонд хүрсэн. Энэхүү дамжин өнгөрөх мега төсөл нь Монгол Улсын эрчим хүч, аж үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь өөрчилнө.

Монголын хөдөө аж ахуй, тээвэр, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт ОХУ-ын системтэй оролцоог тодорхойлсон шинэ "тулгуур цэг" бүрдүүлэх талаар (тэр дундаа төрийн дэмжлэгтэйгээр) бид хамтдаа бодох хэрэгтэй болж. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын тодорхой чиглэлийн ажлын хэсгүүдийн хүрээнд зарим шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн

Худалдааны төлөөлөгч маань Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) ба Монгол Улсын хооронд байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэтийн төлөвийг судлах хамтарсан судалгааны хэсэг байгуулагдаж, уг судалгааны хэсгийн амжилттай ажиллагаа нь Монгол Улс болон ЕАЭБ-ийн хооронд амжилттай яриа хэлэлцээг эхлүүлэх гараа болохыг тэмдэглэв. Тууштай, сайн уялдаа холбоотой ажилласнаар Монгол Улс ОХУ-тай төдийгүй ЕАЭБ-тай өрнүүлэх худалдааны харилцааныхаа сөрөг балансыг бууруулж чадна.

Ярилцлагын үеэр 2021 онд тэмдэглэхээр төлөвлөөд буй манай улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн сэдвийг хөндөв. Худалдааны төлөөлөгч маань олон тооны ёслолын арга хэмжээнүүдийн дунд эдийн засгийн асуудлуудыг нь соёл, нийгэм, мэдээллийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй нь нягт уялдуулж өгдөг "Орос-Монголын санаачилга" цуврал арга хэмжээнүүдийг дахин зохион байгуулахаар болсныг хэллээ.