Сансрын үйлчилгээний тухай Монгол-Оросын яриа хэлэлцээ
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
231
14.08.2021 в 09:36
8-р сарын 12-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Оросын Холбооны Улсын «Роскосмос» төрийн корпораци хооронд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ашиг сонирхлын хүрээнд Оросын Газар дэлхийг алсын зайнаас тандан судлах сансрын системийг ашиглах боломжууд болон хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар цахим уулзалт зохион байгуулагдлаа.

Газар дэлхийг алсын зайнаас тандах (ГДАЗТ) үйл ажиллагаа гэдэг нь зураг авалтын төрөл бүрийн төхөөрөмжөөр тоноглогдсон газар, агаар, сансрын тээврийн хэрэгслүүдийн тусламжтайгаар дэлхийн гадаргууг ажиглах явдал юм.

«Роскосмос» төрийн корпораци нь сансрын үйл ажиллагааны чиглэлээр төрийн бодлогын хэрэгжилт, түүний хууль эрх зүйн зохицуулалтыг хангаж, сансрын технологи ба сансрын дэд бүтцийг боловсруулах, хөгжүүлэх, үйлдвэрлэх ба нийлүүлэх захиалгуудыг байрлуулдаг.
2017 онд «Роскосмос» төрийн корпораци нь «Терра Тех» компанийг «Российские космические системы» (Оросын сансрын систем) ХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан ба тус компани нь Газар дэлхийг алсын зайнаас тандах, газарзүйн мэдээллийн үйлчилгээг арилжааны эргэлтэд оруулагч оператор юм.

Тус компани нь төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн хэрэгцээнд гео мэдээллийн шийдлүүдийг санал болгодог ба уг шийдлүүдээ орон зайн мэдээллийн эх сурвалжид суурилан боловсруулдаг.

Хэлэлцээний үеэр «Терра Тех» ХК-ийн төлөөлөгчид дижитал сансрын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, барилга байгууламж, дэд бүтэц, ойн менежмент, газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын хайгуулын салбаруудад геоаналитикийн нэгдсэн системийг ашиглахын давуу талуудыг нарийвчлан тайлбарлав.

«Роскосмос» төрийн корпорацийн төлөөлөгч Газар дэлхийг алсын зайнаас тандах сансрын хиймэл дагуулуудын үйл ажиллагааг харуулахаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадаргуун орон зайн өндөр нарийвчлалтай зургуудыг Монголын талд шилжүүлэн өгсөн ба тус сансрын хөлгөөс мэдээлэл хүлээн авдаг газар дээрх цогцолборуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилаа.

Цахим хурлын үр дүнд Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд Оросын Газар дэлхийг алсын зайнаас тандан судлах сансрын системийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ойрын үед уг системийг Монголд ашиглах боломжийг илүү гүнзгий судлах зорилгоор албан тоот илгээхээ мэдэгдэв.

«Худалдааны Төлөөлөгчийн Газар нь сансар судлалын салбарт Монгол, Оросын яриа хэлцэл ийм өндөр түвшинд сэргэж байгааг ихэд сайшааж байна. Чухам ийнхүү үйл явдал нь манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон Монгол Улс анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар Ж.Гүррагчаа-гуайн сансарт ниссэний 40 жилийн ойн жилд болж буйг цохон тэмдэглэхэд маш таатай байна» гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев хэлэв.