«Союз Восток» хий дамжуулах хоолой барих төслийн техник, эдийн засгийн дүн шинжилгээг батлав.
2012 оны 4-р сарын 12-нд «Союз Восток» шугамын хий дамжуулах хоолой барих төслийн техник, эдийн засгийн дүн шинжилгээг (ТЭЗДШ) баталлаа гэж «Газпром» НХН-ийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. «Газпром» тус ажлыг Оросоос Хятад руу татах байгалийн хий дамжуулах хоолойг барих төслийн цогц ТЭЗДШ-ний хүрээнд боловсруулсан ба «Союз Восток» байгалийн хий дамжуулах тус хоолой нь Монгол нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд Оросын «Сибирийн хүч-2» хийн хоолойн үргэлжлэл болох юм байна.
ТЭЗДШ-ний хүрээнд төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан бөгөөд үүнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хамгийн оновчтой маршрут, хийн хоолойн урт, диаметр, ашиглалтын даралт, компрессорын станцын тоо зэргийг тодорхойлжээ. Урьдчилсан тооцооллын дагуу уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд шаардлагатай түвшний үр ашигтай байна гэжээ.
Төлөвлөгөөний дагуу «Союз Восток» байгалийн хий дамжуулах шугамын хоолойг барих ТЭЗҮ-ийг оноос өмнө хийж дуусгах ба ТЭЗҮ-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог хийнэ гэж «Газпром» болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагджээ. «Газпром»-ын хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд ТЭЗҮ-ийг тусгай зориулалтын «Союз Восток хий дамжуулах хоолой» компани боловсруулж байгаа гэжээ.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев «Газпром»-ын Монгол дахь энэхүү төсөл нь тус улсын эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын шинэ дүр төрхийг бүрдүүлэхэд, мөн томоохон хотуудын, нэн тэргүүнд нийслэл Улаанбаатар хотын байгаль орчны хурц асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсад бүртгэгдсэн «Союз Восток хий дамжуулах хоолой» компанид төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.