4-р сарын 8-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Монголын «Моннис Групп» аж үйлдвэрийн холдингийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Б.Чулуунбаатартай уулзлаа.
«Моннис» групп нь 1998 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы «Ниссан Мотор» компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн менежмент, агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, ачаа тээврийн салбарт 15 салбар компани, 1800 орчим ажилтан албан хаагч бүхий Монголын томоохон групп компани болон өргөжжээ.
Ажлын уулзалтын үеэр талууд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга нарын түвшинд гаргасан шийдвэрүүдийн дагуу хоёр талын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Тухайлбал, Б.Чулуунбаатар-гуай Монгол Улсад зорчигч тээвэрлэх зориулалттай орчин үеийн, байгаль орчинд ээлтэй Оросын машин, техник хэрэгслийг нийлүүлэх ажлыг зохион байгуулах боломжийг сонирхов. Түүнчлэн «Моннис» группийн удирдлага нь уул уурхайн болон нисэх онгоцны аж үйлдвэр, ачаа тээврийн салбар дахь Оросын ололт амжилтуудыг ихэд сонирхож байна.
Худалдааны төлөөлөгч маань «Ковидын дараах» энэ оны хамгийн анхны олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Екатеринбург хотод 2021 оны 7-р сарын 6-наас 9-ний өдрүүдэд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны зохион байгуулах «Иннопром-2021» олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн байх ба Аж үйлдвэрийн форумын уг талбар нь Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хооронд ажил хэргийн уулзалт зохион байгуулах, яриа хэлэлцээ хийх, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах сайхан боломжийг олгоно» гэлээ.