Монголын Эруул мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооныхонтой уулзав
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
103
30.03.2021 в 14:07
3-р сарын 30-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильевын Монголын Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням болон Монголын хамгийн том эм үйлдвэрлэгч «Монос» холдингийн удирдлагуудтай уулзлаа.

«Монос Групп» нь Монгол Улсын эмийн зах зээл дээр гарч буй нийт импортын эмийн 40 орчим хувийг нийлүүлж, дистрибьютерийн салбарт тэргүүлдэг. Группийн бүрэлдэхүүнд 15 компани багтдаг ба «Монос фарм трейд» нь Монголын эмийн зах зээлийн дистрибьютерийн салбарыг тэргүүлдэг. Мөн түүнчлэн түүний бүтцэд Монгол Улсын нийслэлд 100 гаруй сүлжээний эмийн сан ажиллуулдаг «Монос Улаанбаатар» жижиглэнгийн худалдааны компани багтах ба нэмж дурдахад тус компани нь өөрийн интернет порталтай (www.emonos.mn) ба энэ нь тус улсын анхны бөгөөд одоогоор цорын ганц интернэт эмийн сан юм. Түүнчлэн группийн бүрэлдэхүүнд GMP стандартын бүх шаардлагыг хангасан эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус компани нь өөрийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ижил нэртэй эм зүйн их сургуультай бөгөөд жил бүр 100-120 мэргэжлийн эм зүйчдийг бэлтгэдэг. Энэ нь Монголын гурван эм зүйчийн нэг нь Монос их сургуулийг дүүргэсэн гэсэн үг юм. ОХУ-ын эмийн үйлдвэрүүдтэй тэргүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд тус холдингийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаа нь голчлон Оростой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн «Тимус Фарм» компанийг үүсгэн байгуулжээ.

Ажлын уулзалтын үеэр Монгол, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэв. Энэ чиглэлийн үйл ажиллагааг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Эм, эмнэлгийн аж үйлдвэрийн хөгжлийн газар чиглүүлдэг бөгөөд өмнө нь тус газраас «Монос» группыг тус яамны харьяа «Улсын эмийн бэлдмэл болон зохих практик туршлагын хүрээлэн» («Государственный институт лекарственных средств и надлежащих практик» буюу ФБУ "ГИЛС И НП”)-тэй ажил хэргийн холбоо тогтооход зуучилсан билээ.

«Оросын эм, тоног төхөөрөмж болон бусад төрөлжсөн бүтээгдэхүүний өндөр технологийн экспортыг Монголын тэргүүлэх компаниуд мэдэгдэхүйц улам их дэмжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн эм зүй, анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааны шинжлэх ухаан, техник, боловсролын хэмжигдэхүүн болон хамтарсан төслүүд нь аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хариуцсан ажлын хэсгийн хэлэлцэх сэдвүүдийн нэг болж байна. Урьд нь «Монос групп» болон Монголын Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо нь Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан эмийн үзэсгэлэн-форумыг зохион байгуулах хамтын саналыг гаргаж байв. Монголын тал хорио цээрийн хязгаарлалтыг цуцалсны дараа энэхүү арга хэмжээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа баталлаа» хэмээн уулзалтын дараа Худалдааны төлөөлөгч маань хэллээ.