Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
71
26.03.2021 в 12:18
3-р сарын 26-нд Монголын талын хүсэлтээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч С.А. Цыб Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхантай «Спутник-V» вакциныг Монголд нийлүүлэх асуудлаар цахим уулзалт хийсэн ба хэлэлцээнд мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд А.В.Груздев, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (ОШХОС)-гийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.А.Браверман нар оролцов.

Нээлттэй, найрсаг яриа хэлэлцээний үеэр талууд Монгол дахь вакцинжуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, ОШХОС болон «Эм Импэкс концерн»-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр эхний хэсгийг 2021 оны 2-р сарын 27-ны өдөр нийлүүлж байсан Оросын вакциныг цаг алдалгүй хурдавчилсан журмаар бүртгүүлснийг цохон тэмдэглэв. Талууд Монголын талын захиалгыг харгалзан ойрын ирээдүйд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам ОШХОС-тай хамтран урьд өмнө нь байгуулсан гэрээний хүрээнд Монголд нийлүүлэх Оросын вакцины боломжит хэмжээг тодорхойлох болно хэмээн тохиролцов.

Цар тахлын үр дагаврыг арилгахын зэрэгцээ манай улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ жил Монгол, Оросын аж үйлдвэр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хэд хэдэн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.

#Аж үйлдвэр, худалдааны яам #Монгол #Вакцин #ОШХОС #Худалдааны төлөөлөгчийн газар #Спутник #МонголОрос #Улаанбаатар #ковид #түншүүд