3-р сарын 17-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнтэй уулзлаа.
Монгол Улсын хил хамгаалах албаны техник, технологийн шинэчлэлийн хөтөлбөр нь энэ чиглэлийн Орос, Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг сэргээх өргөн боломжийг олгож байгаа ба энд ОХУ-ын дижитал тоон технологийг ашиглан хилийн халдашгүй байдал болон найдвартай харилцаа холбоог хангах, Оросын төрөлжсөн техник, тоног төхөөрөмжийг ашиглах, алслагдсан ба хүрч очиход хүнд хэцүү заставуудын үйл ажиллагааг хангах тээвэр, ложистикийн оновчтой шийдлүүдийг олох боломжийн тухай ярьж байна.
Монгол Улсын хилийн нийт урт нь 8252.6 км бөгөөд үүнээс 3543 км нь ОХУ-тай, 4709.6 км нь БНХАУ-тай залгадаг. Хилийн шугамыг уулархаг, тайга, хээр, цөлийн бүсэд хуваадаг.
Монгол Улсын газар нутгийн онцлогийг харгалзан хил хамгааллын албаны удирдлага нь Новосибирск хотод угсарсан орчин үеийн АН-2 онгоцыг Монголын хилчдийн хэрэгцээнд ашиглах боломжийг судалж байна.
«Цэргийн аж үйлдвэрийн цогцолбор» (ВПК) ХХН-ийн «Заволжскийн гинжит чирэгчийн үйлдвэр» (Заволжский завод гусеничных тягачей)-т үйлдвэрлэсэн, бартаат зам, цаг уурын хүнд нөхцөлд буюу цас ихтэй ба намагжсан газар ашиглах боломжтой орчин үеийн тээврийн хэрэгслүүд маш ирээдүйтэй харагдаж байна. Оросын техникийг гаднах орчны температур -50°C-аас +50°C хэмийн халуун ба хүйтний хооронд хэлбэлзэж байхад эрчимтэй ашиглаж, уул усыг даван туулах боломжтой ба гаражгүй ил задгай талбайд хадгалах боломжтой» гэж худалдааны төлөөлөгч тэмдэглэв.
Ажлын уулзалтын үеэр Максим Васильев Оросын үйлдвэрлэгчдийн шинэчлэгдсэн саналуудыг ноён Х.Лхагвасүрэнд дамжуулан өгсөн ба цаашид Худалдааны төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Хил хамгаалах албаны удирдлагууд хооронд ХХЕГ-ын хэрэгцээнд нийцэх шаардлагатай бүх салбаруудад шуурхай мэдээлэл солилцож байхаар тохиролцов.