Монгол Улстай хамтран ажиллах асуудлаарх цахим хурал
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
188
18.05.2021 в 18:47
«Деловая Россия» (Ажил хэрэгч Орос Улс) олон нийтийн байгууллага нь Орос-Азийн үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран 5-р сарын 20-ны өдөр Москвагийн цагаар 11:00 цагт «Монгол Улстай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь» сэдвээр вебинар зохион байгуулах гэж байна.

Цахим уулзалтын хүрээнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж, саад бэрхшээлүүдийг үнэлж, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой бизнес эрхлэгчдэд практик зөвлөмж өгөхийг санал болгож байна.

Уулзалтад оролцох шинжээчдийн дунд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны удирдах албаны дипломатчид, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгчид оролцоно.

Цахим арга хэмжээнд оролцохын тулд дараах линкээр бүртгүүлнэ үү: http://deloros24.ru/mongolia

Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд «Деловая Россия» (Ажил хэрэгч Орос Улс) олон нийтийн байгууллагын Олон улсын хамтын ажиллагааны газартай холбоо барина уу: intdep@deloros.ru