«Монгол Эм Импекс» концернтэй хэлэлцээ хий
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
36
06.04.2021 в 18:10

4-р сарын 6-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильевийн «Монгол Эм Импекс» концерны гүйцэтгэх захирал Б.Болормаатай уулзлаа.

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу тус концерн нь Монголд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа «Спутник-V» вакциныг худалдан авч байгаа ба Д.Болормаа захирлын хэлснээр удахгүй орж ирэх Оросын вакциныг тус улсын томоохон үйлдвэрийн газруудын, тэр дундаа хоёр талын хамтарсан «Улаанбаатар төмөр зам»-ын ажилчдад хийх юм байна.

Оросын вакцин Монголд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа нь Монголын талын тус улсад Вирус судлалын орчин үеийн судалгааны төвийг байгуулах төслийн хүрээнд ОХУ-тай үйлдвэрлэл, шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжийг судалж үзэх сонирхлыг тодорхойлж байна. Ажлын уулзалтын үеэр «Монгол Эм Импэкс» концернийн төлөөлөгчид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотод ийнхүү төвийг GMP стандартын дагуу байгуулах гэж буй төлөвлөгөөгөө танилцуулсан ба хоёр талын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны тусламжийг хүслээ.

Худалдааны төлөөлөгч маань өөрийн зүгээс Оросын вакциныг амжилттай бүртгүүлэхэд туслалцаа үзүүлж, биотехнологийн салбарт Монгол-Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа Монголын хамгийн ууган эмийн үйлдвэрийн удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлээд, урьдчилсан бэлтгэлийг тодорхой түвшинд хангасны дараа сонирхогч талуудын хооронд бодит яриа хэлэлцээг Екатеринбург хотод 2021 оны 7-р сарын 6-наас 9-ний өдрүүдэд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны зохион байгуулах «Иннопром-2021» олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр өрнүүлэх боломжтойг хэлэв.