ОХУ-аас коронавирусийн эсрэг Спутник-V вакцин ирлээ
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
102
27.02.2021 в 12:14

Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.

ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж.  Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.