Орхон аймагтай хамтран ажиллаж байна
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
392
28.01.2021 в 19:50
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Монгол Улсын Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай уулзаж, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх үйлдвэр бөгөөд тус улсын гол татвар төлөгч «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ зэс, молибден олборлох, боловсруулах цогцолбор нь Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр байрладаг билээ.

Өмнө нь С.Батжаргал гуай ОХУ-ын ЭСЯ-нд албан бичиг илгээж, Орос, Монголын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд болон олон талт хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжүүлэлтэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хариу захидалдаа аймгийн удирдлагад хандан «Эрдэнэт» үйлдвэр, технологийн паркад хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч, лиценз эзэмшигчид, мэргэжлийн холбоод болон Оросын үйлдвэрлэгчид хооронд холбоо тогтоож ажиллахыг санал болгов. Практик утгаараа бол Оросын уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргах, түүнчлэн уул уурхай, боловсруулалтын машин, тоног төхөөрөмжийг угсрах Орос, Монголын хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлахыг санал болгов. 2021-2022 онд Эрдэнэтийн хүдрийн коридорт таамаглалын болон баталгаажуулалтын хайгуулын ажлыг гүйцэтгэх, хаягдал овоолгын инженер, теологийн судалгааг хэрэгжүүлэх гэрээний ажлын хүрээнд «Росгео» ХН болон «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ын хамтын ажиллагааг дэмжив.

Орхон аймаг нь цахилгаан эрчим хүчний салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурийг эзлэх боломжтой ба талууд тус аймагт 50 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуур, усан цэнэгт цахилгаан станц барих гэж байгаа тухайгаа зарлав. Урьдчилсан ТЭЗҮ-ийг Монголын «Эрдэнэтийн цэнэг хураагуур, усан цэнэгт цахилгаан станц» компани боловсруулсан. Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 23 дугаар хуралдааны протоколын төсөлд Оросын «РусГидро» НХН-ийн шинжлэх ухаан, төслийн хүрээлэн болох «Гидропроект Институт» ХН-ийг татан оролцуулах боломжтойг дурджээ.

Орхон аймгийн засаг захиргаа нь Орос, Монголын Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд, ялангуяа хоёр улсын хил дамнасан хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

«Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев нь танд тохиромжтой цаг үед тань тантай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцоход бэлэн байгаа» хэмээн Элчин сайд хариу захидалдаа онцлон тэмдэглэжээ.