Оросын компаниуд Улаанбаатар хотын ДЦС-4-ийн шинэчилж дууслаа
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
198
07.01.2021 в 17:18


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо агаарын температур шөнөдөө хасах 40 хэм хүртэл унаж, хүйтний эрч чангарсаар байгаа өнөө үед ДЦС-
IV-ийн 3-р турбин генераторыг шинэчлэх ажил дуусгавар болсныг Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдэгдэв. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас улсын хил хаагдаж, хүн амын шилжилт хөдөлгөөн бараг зогссон хүндхэн нөхцөл байдалд ОХУ-ын «РОТЭК» ХН болон «Уралын турбины үйлдвэр» ХН ажлаа амжилттай дуусгасан нь ямар их ач холбогдолтой болохыг Монголын эрчим хүчний инженерүүд онцолж байна. Оросын талын гэрээт гүйцэтгэгч нь өдгөө мөрдөгдөж буй хорио цээрийн хатуу хязгаарлалтыг харгалзан мэргэжилтнүүдийг хэрхэн томилон ажиллуулах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шаардлагатай материалуудыг үйлдвэрлэх, эсвэл гуравдагч орноос худалдаж авах зэрэг бүхий л асуудлуудыг хамгийн оновчтойгоор шийдэж чаджээ.
Төслийн төгсгөлийн үе шатуудыг амжилттай хэрэгжүүлж, 2 болон 3-р турбин генераторуудыг шинэчлэсний үр дүнд ДЦС-IV-ийн суурилагдсан хүчин чадал нь цахилгаан эрчим хүчний хувьд 46 МВт-аар нэмэгдсэн ба энэ нь Эрдэнэтийн ДЦС-ын суурилагдсан хүчин чадалтай тэнцэж байгааг Монголын тал сэтгэл ханамжтайгаар тэмдэглэж байна. Харин дулаан үйлдвэрлэл нь 24 Гкал-аар нэмэгдсэн бөгөөд энэ нь Улаанбаатарын нэг дүүргийг дулаанаар бүрэн хангаж чадах шинэ эх үүсвэр юм.
«Монгол Улсын эрчим хүчний системийн зүрх болсон ДЦС-IVцахилгаан станцын 3-р турбин генераторыг цаг тухайд нь ашиглалтад оруулсан нь Оросын эрчим хүчнийхний зүгээс барьсан шинэ жилийн гайхалтай бэлэг боллоо. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын эрчим хүчний системийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Оросын эрчим хүчний тэргүүлэх компаниудын оролцооны давуу талыг бүрэн харуулж байна» гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев хэллээ.