Оросын вагонууд Монголын зам дээр
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
636
14.01.2021 в 20:19

Оросын хөдлөх бүрэлдэхүүн Монгол
ын шинэ төмөр замдээр
 
Өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Монголын эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой - Гашунсухайт чиглэлийн төмөр замыг барьж буй «Бодь Интернэшнл» санхүүгийн томоохон группийн удирдлагатай уулзлаа. Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр «Бодь Интернэшнл» групп нь Оросын «Вагоны нэгдсэн компани» (ПАО «НПК Объединенная вагонная компания»)-тай Монголын хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоос Хятадын хил хүртэл нүүрс тээвэрлэх зориулалттай 12-9853 ангиллын 100 хагас вагон (тэнхлэгийн ачаалал нь 25 тонн) нийлүүлэх гэрээг байгуулсан билээ. Группийн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү тэргүүлэх ач холбогдол бүхий тээвэр, ложистикийн төслийг 2021-2022 онуудад амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийтдээ 50 сая ам. долларын өртөг бүхий Оросын 810 вагоныг нийлүүлэх шаардлагатай юм байна.
«Бодь Интернэшнл» группын тэргүүн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Баясгалан гадаадын хэд хэдэн вагон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийн тодорхойлолтуудыг харьцуулсны үндсэн дээр Оросын үйлдвэрлэгчийг сонгосноо онцлов. Тихвиний вагоны үйлдвэр (Тихвинский вагоностроительный завод, ТВСЗ)-ийн үйлдвэрлэсэн орчин үеийн вагоны даац нь 75 тонн, их биеийн эзлэхүүн нь 92 м3, тэнхлэгийн ачаалал нь 25 тонн, 1520 мм-ийн замаар явах тэргээр тоноглогдсон. Ашиглалтын хугацаа нь 32 жил. Ойрын ирээдүйд «Бодь Интернешнл» групп нь хөтөлбөрийнхөө цаашдын үе шатуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа авахаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам болон Оросын экспортыг дэмжих байгууллагуудтай холбоо барихаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газраас «Бодь Интернешнл» группд олгосон коксжих нүүрсний экспортын тусгай квот нь төслийн нөөцийн хангамж болж өгнө.
Монгол Улсын экспортын чиглэлийн төмөр замын шинэ чиглэлд Оросын дэвшилтэт технологийг ашиглах нь бүс нутгийн аж үйлдвэрийн интеграцчилал, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх сайн жишээ юм. 2020 оны үр дүнгээр «Улаанбаатар төмөр зам» ХНН нь урьд өмнө байгаагүй их буюу 29 сая тонн ачааг тээвэрлэсэн ба цаашдаа ч уг тээврийн хэрэгцээ нь улам бүр нэмэгдэх болно. Монгол Улсын Засгийн газрын баталсан «Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын» дагуу төмөр замын үндсэн шугамуудыг 1520 мм-ийн стандартаар барьсан нь Оросын олон компаниудад сайхан боломж олгож байна гэж Худалдааны төлөөлөгч хэллээ.