Энэ оны 8-р сарын 25-ны өдөр ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих «Сибирийн хүч-2» хийн хоолойн ТЭЗҮ-г боловсруулах Монгол-Оросын хамтарсан тусгай зориулалтын компани үүсгэн байгуулах тухай Санамж бичиг байгуулагдав. «Газпром» тус хоолойгоор жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах тооцоотой байгаа.
Санамж бичгийг онлайн хурлын үеэр байгуулсан ба Оросын талаас уг баримт бичигт “Газпром”-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, Монголын талаас буюу Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд Я.Содбаатар нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн онлайн ёслолд оролцов.
Эх сурвалж: Монцамэ