Мал эмнэлэг, фитосанитарийн хяналтын холбооны алба (Россельхознадзор) энэ оны 8-р сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий малын эмч, МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэлтэй хэлэлцээ хийв.
Талууд малын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэтийн төлөв, вакцин хийсний дараа амьтдын дархлааны хүч чадлыг судлах талаар ярилцав.
Үүнээс гадна Монголын тал ОХУ-д хонины мах нийлүүлэх сонирхолтой байгаагаа баталгаажуулав. Россельхознадзор нь малын халдварт өвчний тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас эрсдэлийн үнэлгээ судалгаа хийхэд шаардлагатай мэдээллийг ирүүлсний дараа энэхүү асуудлыг судлан үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Россельхознадзор