Кузбасс Өмнөговь хооронд хамтын ажиллагаа
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
241
16.01.2021 в 17:12




Монгол, Оросын хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа бөгөөд энэхүү чиглэл нь орон нутгийн чадавх, онцлогуудаас хамааран үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын харилцан үйлчлэлийг системтэйгээр хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Кузбассын засгийн газрын санаачилгаар ОХУ-аас МУ-д суугаа худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Өмнөговь аймгийн захиргаанд хандаж, Өмнөговь болон Кузбассын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг судалж үзэхийг хүслээ.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев нь Кузбасс болон Кемерово муж нь ОХУ-даа аж үйлдвэрийн технологи, шинжлэх ухаан, техникийн өндөр хөгжилтэй хамгийн том бүс нутгуудын нэг бөгөөд Өмнөговь аймаг нь үйл ажиллагааныхаа чиглэлийн онцлогуудаас болж түүний зүй ёсны буюу хамгийн их давуу талтай түнш болохыг өөрийн захидалдаа тэмдэглэжээ.
1-р сарын 15-ны өдөр илгээсэн хариу захидалдаа Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нь Худалдааны төлөөлөгчийн газарт хамтран ажиллах санал хүргүүлж байгаад талархал илэрхийлж, тус аймаг нь хамтран ажиллах саналыг таатайгаар хүлээн авч байгаагаа онцоллоо. «Өмнөговь аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхай бөгөөд стратегийн томоохон ордуудад нь Монгол улсын нүүрс, зэс олборлолтын экспортын ихэнх хувийг эзэлдэг. Мөн хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй, аялал жуулчлал нь манай аймгийн хөгжлийн гол салбар билээ» гэжээ.

Өмнөговь аймгийн удирдлага нь хөрш орнуудын муж хотуудтай эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд шинэ харилцаа холбоо тогтоох сонирхолтой байгаагаа онцлоод «Цаашид хамтын ажиллагаагаа дээрх салбаруудад эхлүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлж байна. Хамтын ажиллагаа өргөн хөгжих болтугай!» гэж хариу захидалдаа цохон тэмдэглэжээ.