9-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын ДЦС-4 дээр Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын оролцоотойгоор эрчим хүчний салбар дахь Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдсан асуудлууд, хэтийн төлөвийн тухай яриа хэлэлцээ явагдав. Түүнчлэн уг уулзалтад Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев оролцлоо.
ДЦС-4-ийг шинэчлэх төслийн эхний шатанд 2019 онд 1 болон 4-р турбинуудыг ашиглалтад оруулсан. Төлөвлөгөөний дагуу 2-р шатанд 2 болон 3-р турбинуудыг сэргээн засварлах ажлууд багтана. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр «Уралын турбины үйлдвэр» НХН ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 2, 3-р турбины засварын ажил тус тус 84.3% болон 33%-тай байна. Эдгээр хоёр турбины сэргээн засварлалтын ажлуудыг 2020 онд дуусгах ёстой.