7-р сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөдөө аж ахуйн, хүнсний, барилгын болон замын машин барилгын газраас цахим хурал зохион байгуулсан ба уг арга хэмжээнд хилийн чандад үйл ажиллагаагаа явуулж буй ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газруудын, «Росспецмаш» Оросын тусгай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны, мөн хөдөө аж ахуйн болон зам барилгын тоног төхөөрөмж, машин механизмуудын олон улсын төрөлжсөн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулах асуудлаар мэргэшсэн «Экспоцентр» ХК-ийн төлөөлөгчид, мөн түүнчлэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев нар оролцов.
Монгол Улсад энэхүү томоохон арга хэмжээг энэ оны 9-р сарын сүүлээр (цар тахлын байдал намжваас) зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба Оросын хөдөө аж ахуйн орчин үеийн машин механизмын чадавхыг харуулах үзэсгэлэнг тус улсын хөдөө аж ахуйн төв болох Дархан хотод, харин замын барилгын салбарын ололт амжилтуудын үзэсгэлэнг нийслэл Улаанбаатар хотод дэлгэх гэж байна.
Оросын орчин үеийн дэвшилтэт техник технологийн үзэсгэлэнгүүд монголчуудын онцгой сонирхлыг үргэлж татдаг. Тухайлбал, 2018 онд «Монгол-Оросын санаачилга» цуврал арга хэмжээний хүрээнд Оросын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн-худалдаа Д.Сухбаатарын нэрэмжит улсын нийслэлийн төв талбайд маш амжилттай явагдсан.